УЛААНБААТАР ХОТЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫН ТООЦООЛЛЫН ҮР ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛГЫН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, өртөмтгий байдал, эрсдэлийг үнэлэх, хүлэмжийн хийн ялгаралтыг тооцоолох, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг тодорхойлж, хэрэгжүүлэх зорилгоор Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институттэй хамтран “Улаанбаатар хотын 2025-2035 он хүртэлх уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулах ажлыг эхлүүлээд байна. 

Энэ арга хэмжээний хүрээнд 2 удаагийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлгээр Улаанбаатар хотын хүлэмжийн хийн ялгарлын тооцооллын үр дүнгийн танилцуулга, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах 2025-2035 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулав. 

Нийслэл хот нь хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, даван туулах чадвар бүхий хот болоход судалгаа бүхий биеэ даасан үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болсноор Монгол Улсын “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг хангуулахад Улаанбаатар хот хувь нэмрээ оруулах юм.

Хэлэлцүүлэгт төрийн болон олон улсын 24 байгууллагын 42 төлөөлөл оролцож, санал солилцлоо.

https://environment.ub.gov.mn/news-details/313

 

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.