“MMEDEE.MN” ЦАХИМ ХУУДАС

Үндэсний өдөр тутмын “Монголын мэдээ” сонин хэвлэл мэдээллийн салбарт 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаагийн зэрэгцээ шударга, шуурхай, онцгой мэдээллээр бусдаас ялгарч, тэргүүлэгч сайтуудын эгнээнд багтаж байгаа mminfo.mn,dardas.mn,postmedia.mn сайтуудыг ажиллуулаад амжилттай явсан билээ. Үргэлжлүүлээд цахим мэдээллийн MMEDEE.MN сайтыг ажиллуулаад 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

MMEDEE.MN сайт нь өнгөрсөн хугацаанд Монголын хэвлэл мэдээллийн салбарт, тэр дундаа цахим мэдээллийн салбарт жинхэнэ дуу хоолой болж, тэргүүлэгч сайтуудын нэг болж чадсан билээ.

Манай сайтад өдөртөө 40-45 мянган хүн дэлхийн болон Монгол Улсын өнцөг булан бүрээс хандаж, хэрэгцээт мэдээ мэдээллээ авахын зэрэгцээ уншигч түмэн маань өөрсдийн санаа бодлоо ч бидэнтэй хуваалцдаг. Түүнчлэн манай сайтын онцлох, дэд онцлох, санал асуулга, “Үзэл бодол”, “Шар мэдээ”, “Оддын амьдрал” зэрэг булан уншигчдын хандалтыг маш их авдаг.

Манай сайт бусад сайтуудтай харьцуулбал бүрэн хэмжээний бие даасан редакцитай. Сэтгүүлч, уран бүтээлчид маань өөрийн гэсэн өнгө аяс, бичлэгийн төрөл зүйлээрээ бусдаас ялгардаг. Манай сайтын боловсон хүчин залуужсаар байгаагийн дээр чадварлаг, туршлагатай ажилтнууд ч ажилладаг. Нийт 30 орчим ажилтантай, нийт ажиллагсдын 80 хувь нь 35 хүртэлх насны залуучууд. Мөн дээрх ажилтнуудын дийлэнх хувь нь мэргэжлийн сэтгүүлч юм.

Мөн Гавьяат сэтгүүлч нэг,“Алтан гадас” одонт дөрөв, МСХ-ны “Хэвлэлийн тэргүүний ажилтан” тав, “Ган үзэгтэн” зургаа, “Тэргүүний залуу” алтан медалийн эзэн тав, “Хөдөлмөрийн алдар” цол тэмдэгтэн дөрөв, “Болор үзэг” шагналын эзэн нэг, “Тэргүүний залуу сэтгүүлч” гурав зэрэг шилдэг, тэргүүний залуус ажилладаг билээ.
 

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.