Ү.Оюунзул: Хүүхэд, залуус, ахмад руу чиглэсэн урлаг, спортын үйлчилгээг хүртээмжтэй болгоё

НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газарт ажиллалаа. Хүний хөгжлийн хороог НИТХ-ын Төлөөлөгч Ү.Оюунзул ахалдаг бөгөөд хүний хөгжлийг дэмжих, чадавхжуулах, хөгжүүлэх чиглэлээр Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй байгууллагын бодлого, уялдаа холбоог хангах, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажилладаг. Хүний хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Ү.Оюунзул “Спорт бол олон нийтэд хүчтэй нөлөө үзүүлдэг, нийгмийн бүх насныхны анхаарлыг татаж чаддаг онцлогтой салбар. Тиймээс салбарын нөлөөлөгч, инфлүүнсэр нартайгаа хамтарч ажилла. Хүн хүч, санхүү мөнгө бага гээд суух биш салбарынхаа давуу талыг ашиглаж олон нийтэд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа хүргэ. Ахмадууд руу чиглэсэн, тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд анхаарсан ажил санаачлаач гэж хүсье. Энэ чиглэлд бид бүхэн хамтын ажиллагааны болон бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэдгээ илэрхийллээ. “Asian Folk-2025” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын 9 дэх удаагийн наадам, “УБ хотын брэнд үйл ажиллагаа”, Бөмбөгөр театрын “Морьтны гайхамшиг” циркчилсэн тоглолт, “Нүүдэлчин” фестиваль, “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд” зэрэг 12 орчим томоохон арга хэмжээг зохион байгуулна” гэв.

2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.


